ЖОНШНЫ УУРХАЙД ХҮНИЙ АЛТАН АМЬ ҮРЭГДЖЭЭ

🕔 2019/11/11 21:11
 Арван нэгдүгээр сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг дахь Хятадын хөрөнгө оруулалттай уурхайд монгол иргэн амь насаа алдсаны цогцос олджээ. Тодруулбал, жоншны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Эм Ди Эф И ХХК-ийн үйлдвэр барих ажил явагдаж байх үед тухайн газраас учир битүүлгээр амиа алдсан хүний цогцос олдсон байна. Талийгаач тухайн компанид ажиллаж байсан бөгөөд сар гаруйн дараа ийнхүү цогцсыг олжээ. Хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Тухайн уурхайг нутгийн иргэд, ИТХ анхнаасаа эсэргүүцсээр өнөөдөрт хүрсэн ч хүч хүрэлгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд тус уурхайд хятад иргэд олноороо ажилладгийг хэлж байна. Тус аймгийн тухайд жонш олборлох явцад хүний амь хохирсон тохиолдол өмнө нь ч гарч байжээ.

ЖОНШНЫ УУРХАЙД  ХҮНИЙ АЛТАН АМЬ ҮРЭГДЖЭЭ

 

ЖОНШНЫ УУРХАЙД  ХҮНИЙ АЛТАН АМЬ ҮРЭГДЖЭЭ

 

ЖОНШНЫ УУРХАЙД  ХҮНИЙ АЛТАН АМЬ ҮРЭГДЖЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!