“ШАРГАЛ”-ЫН ЖОНШНЫ ЭРГЭН ТОЙРОН ЮҮ БОЛООД БАЙНА ВЭ?

🕔 2019/04/10 23:37

                Жонш тойрсон хэрүүл маргаан олон суманд байх шиг.
  Арав гаруй жилийн өмнөөс Хулд сумын нутаг Түймэрт цагаанд иргэд анх  жонш олборлосноор энэ хэрүүл тэмцэл  эхэлсэн.  Сонгууль бүрийн дараа засаглал авсан дарга нар бараг л анхны хурлаараа жоншны тухай хэлэлцэж тэнд эрх мэдлийн давуу байдлаа тогтоож авдаг нь олон түмэнд ил болжээ. Одоо Ганц Хулд төдийгүй Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Луус... гээд  олон  суманд жонш олборлох бичил уурхай бий болж түүнийг тойрсон хэл ам тасрахаа байжээ.  Бүр тэр бүхэнд сумдын дээгүүр тушаалын дарга нарын нэр холбогдон яригдсаар...  Энд тэр бүхний тухай биш, Луус сумын нутаг "Шаргал” дахь жоншны бичил уурхайн талаар өгүүлье.
                Нутаг оронд нь  байгалийн баялаг илрэхээр ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд Засаг төрийн хууль тогтоомжийн дагуу зохих зөвшөөрлийн үндсэн дээр олборлож байгаа иргэдийг буруутгах аргагүй юм.   "Номин цэнхэр ундарга” нөхөрлөлийн ахлагч О.Хүдэрчулуун  өөр гурван ч нөхөрлөлийн хамт Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын дагуу бүх л бичиг баримтыг бүрдүүлж зохих журмын дагуу жонш олборлох байсан ч сумын удирдлагын эрх хэмжээгээ хэтрүүлсэн, эргэж буцсан, илт ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүдээс болж иргэд хохирч байгаа төдийгүй хуулийн байгууллагаар шалгагдаад эхэлжээ.  Луус сумын  Засаг дарга Л.Цогзолмаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний захирамжаар "Шаргал” дахь жоншны үйл ажиллагааг бүрэн зогсоож  9 хоногийн дараа  уурхайг хэвийн ажиллуулахыг зөвшөөрөхдөө  нэг хэсгийнх нь газрыг битүүмжилж жонш олборлох, тээвэрлүүлэхийг хориглосныг  сумын Засаг даргын эрх хэмжээний асуудал биш гэж үзээд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ уул Захирамжийг  2019,1,22-нд А/29 дүгээр Захирамжаар хүчингүй болгосон байна.  Луус сумын  ИТХ-ын дарга Д.Энхбаатар, Засаг дарга Л.Цогзолмаа нар өөрсдийн эхнэр, нөхөр зэрэг 20 гаруй хүнийг ямар ч шалгуур, бичиг баримтын бүрдэлгүйгээр жонш олборлуулахаар оруулснаас    зөвшөөрөгдсөн талбайн гадуур жонш олборлох,  бичил уурхайн үйл ажиллагааны зарчим алдпагдан зах замбараагүй болж бужигналдан нэг хүнд 10-хан метр газар өгснөөс 151 дүгээр тогтоолоор зөвшөөрөгдсөн техник ашиглах боломжгүйгээс   уул уурхайн ажиллагааг зохих байгууллагаас зогсоосон байна. Ингэж бага талбайд олон нэгж оруулсан сумын удирдлагын буруу шийдвэрээс болж  хууль тогтоомж, дүрэм журмын дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлээд зохих зөвшөөрөлтэй ажиллаж байсан дөрвөн нөхөрлөлийн эрх ашиг хохирч байгаад  иргэн О.Хүдэрчулуун  гомдолтой байгаа юм.
 Иргэн О.Хүдэрчулууны гомдол хэр үндэслэлтэйг  энд хавсаргасан баримтуудтай харицуулан үзэж дүгнэх биз ээ

 

“ШАРГАЛ”-ЫН ЖОНШНЫ ЭРГЭН ТОЙРОН ЮҮ БОЛООД БАЙНА ВЭ?

 

“ШАРГАЛ”-ЫН ЖОНШНЫ ЭРГЭН ТОЙРОН ЮҮ БОЛООД БАЙНА ВЭ?

 

“ШАРГАЛ”-ЫН ЖОНШНЫ ЭРГЭН ТОЙРОН ЮҮ БОЛООД БАЙНА ВЭ?

 

“ШАРГАЛ”-ЫН ЖОНШНЫ ЭРГЭН ТОЙРОН ЮҮ БОЛООД БАЙНА ВЭ?

 

“ШАРГАЛ”-ЫН ЖОНШНЫ ЭРГЭН ТОЙРОН ЮҮ БОЛООД БАЙНА ВЭ?

 

“ШАРГАЛ”-ЫН ЖОНШНЫ ЭРГЭН ТОЙРОН ЮҮ БОЛООД БАЙНА ВЭ?

 

“ШАРГАЛ”-ЫН ЖОНШНЫ ЭРГЭН ТОЙРОН ЮҮ БОЛООД БАЙНА ВЭ?

 

“ШАРГАЛ”-ЫН ЖОНШНЫ ЭРГЭН ТОЙРОН ЮҮ БОЛООД БАЙНА ВЭ?

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!