Оюу толгойн гүний уурхайд осол гарч, 505 уурхайчинг аюулгүй гаргажээ

🕔 2018/10/16 16:48

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн гүний уурхайд өчигдөр осол гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Жавхлант” багт "Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд /1483 метрийн гүнд/ дунд оврын  LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч аравдугаар сарын 15-ны өглөөний 09.30 цагт шатсан байна. Улмаар утаажилтын бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргасан аж. 

Осол гүний уурхайд автомашин шатсанаас болж гарсан байна. Одоогоор Австралиас ослын шалтгаан нөхцөлийг тогтоох бүрэлдэхүүн ирээд ажиллаж байгаа юм байна. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!