САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ЭЗЭМШИГЧ ЖИ ПИ ЭФ КОМПАНИД ЮҮ БОЛООД БАЙНА ВЭ?

🕔 2018/09/27 19:54
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордод үйл ажиллагаа явуулдаг, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Жи Пи Эф ХХК юү болоод байна вэ?  2014 оноос тусгай зөвшөөрөл авч  Дундговь аймгийн үе үеийн удирдлагатай гэрээ үзэглэн үйл ажиллагаагаа явуулж байсан Жи Пи Эф ХХК, түүний удирдлагыг тойрсон хэл ам тасрахаа байсны учир юү вэ. Аль 2016 оноос энэ компаний мөнгөний агуулгыг 3-4 дахин доогуур буюу 1417 граммыг 441-аар тогтоолгосон, татвараас бултаж улсад үлэмж хохирол учруулан эрүүгийн хэрэг үүсгэгдсэн, өмнөх захирал Жин Жиа Мин хил даван зугтсан, УИХ, Засгийн газрын томцуулын эрүүл мэндийн үйлчилгээг даадаг гэх, хувийн эмнэлгийн эзэн Яан Жин Гуан уул компаний эзнээр өргөмжлөгдсөн, Гааль, Цагдаа, Геологийн төв лоборатори зэрэг байгууллагын  томцуул дээрх хэрэгт холбогдсон гэх хэрэг юү болов? Энэ талаар "Өдрийн сонин"-ы саяхны дугаарт мөн л хөндөж бичсэн өгүүлэл нийтлэгдсэн. 2017 оны 3 дугаар сарын 21-нд энэ компаний Дундговь аймагтай байгуулсан гэрээний хувь заяа юү болов. Тухайлбал ажиллагсдынхаа 60 хувийг орон нутгаас авах,  Хүүхдийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулахад 500 сая төгрөг гаргах, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих, Байгаль орчны сурталчилгааны төв Дундговьд байгуулах талаар Жи Пи Эф ХХК-ний гэрээгээр хүлээсэн үүрэг хэрэгжсэн үү.  Захирал Яан Жин Гуан компаний талаас оролцон аймгийн удирдлагатай гарын үсэг зурсан энэ гэрээ хаана явна вэ гэсэн олон асуулт хариу  нэхэж байна шүү.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ЭЗЭМШИГЧ ЖИ ПИ ЭФ  КОМПАНИД ЮҮ БОЛООД БАЙНА ВЭ?

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!