Буриадад монгол иргэний цогцос олджээ

🕔 2016/05/25 12:25

ОХУ-ын Буриад улсын Цагаан усун суманд орших Сэлэнгэ голын ойролцоогоос үл таних хүний цогцос олджээ.

Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр тус сумын иргэн Сэлэнгэ голын дундах аралын орчим үл таних хүний цогцос байхын харж, цагдаад мэдэгдсэн байна.

Мөрдөн байцаагчид тэндээс ази царайтай 35 орчим насны эрэгтэй хүний цогцсыг олж, одоо таних ажиллагаа явагдаж байгаа бөгөөд урьдчилсан мөрдөн байцаалтаар живсэн хүн Монголын иргэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.


Учир нь, тэр хүний биед ямар нэг бичиг баримт байгаагүй, харин монгол цагаан толгойтой гар утас олджээ. Цогцос олдсон газраас Монголын хил хүртэл 20-иод км-ын зайтай байна.

Тэр эрэгтэй гадуураа хар хүрэмтэй, дотороо бас хар өнгийн футболктай, саарал жийнс, хүрэн спортын гуталтай байсан аж.

 

Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Батзаяа

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!