А.ЛХАГВА "ДУНДГОВИЙН АЛТАН ТОВЧООН"-ЫХОО 2 ДУГААР БОТИЙГ ГАРГАНА

🕔 2019/09/28 22:15
Яруу найрагч, сэтгүүлч Аюурбуньяагийн Лхагва аймгийнхаа 70 жилийн ойгоор "Дундговийн алтан товчоон” номыг бүтээж, нутаг усныхаа түүхийг бүтээгчдийг ном сударт мөнхөлсөн билээ. Тэрбээр удахгүй болох Дундговь аймгийн 80 жилийн ойд зориулан дээрх номынхоо хоёр дахь "дэвтэр”-ийг бүтээх ажилдаа ороод байна. Тэрбээр Шинэ Монголын түүхийг бүтээлцэн, эх орон, ус нутгийнхаа ачааны тэнг өргөлцөж яваа Дундговьчуудын түүхийг сударлан бүтээх зорилготой ажээ. "Төрсөн нутаг устайгаа хүмүүн ямар нандин учир холбоотой байдгийг тод томруун гаргахаас гадна нутаг усандаа юу хийж бүтээж, ус нутгаа хэрхэн алдаршуулж буйг тодорхой харуулна. Мөн тухайн хүний ижий аав, өвөг дээдэс, язгуур угсаа, төрж өссөн нутаг усных нь онцлог тэр бүхнийг багтаах юм. Өмнөх номонд ахмадуудын тухай ахиу өгүүлсэн бол энэ дугаартаа одоо ид хийж бүтээж яваа идэр залуучуудын тухай түлхүү өгүүлнэ. Гурван цагийг зангидсан энэ судар хожим түүхийн нандин эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна” гэж А.Лхагва хэллээ. Их зохиолч Д.Нацагдоржийн шагналт энэ яруу найрагч сая Адаацагийн түүхэн номыг бүтээжээ.  Зохиогчтой харьцаж, "ДУНДГОВИЙН АЛТАН ТОВЧООН”-д морилохыг хүсвэл 9191-6390 утсаар холбогдож болох ажээ.      

А.ЛХАГВА "ДУНДГОВИЙН АЛТАН ТОВЧООН"-ЫХОО 2 ДУГААР БОТИЙГ ГАРГАНА

 

А.ЛХАГВА "ДУНДГОВИЙН АЛТАН ТОВЧООН"-ЫХОО 2 ДУГААР БОТИЙГ ГАРГАНА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!