"БОЛОР ЦОМ"-ЫН ШАГНАЛТ Б.ДОРЖПАЛАМЫН НЭРЭМЖИТ НОМЫН САНД...

🕔 2018/09/21 09:03
"Болорцом"-ын шагналт яруу найрагч Барнангийн Доржпалам агсны төрсөн нутаг-Дундговь аймгийн Говь-Угтаал сумын номын санг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор түүний нэрэмжит болгоод удаагүй байна. Энэхүү ёслолд түүний охин Доржпаламын охин Энх-Улирал хүрэлцэн ирж оролцон тус Номын санд нээсэн танхимыг яруу найрагчийн амьдрал, уран бүтээлд холбогдох үзмэрээр баяжуулсан юм. Харин аймгийн С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан   Яруу найрагч Б.Доржпаламын нэрэмжит "Номын баяр"-ыг Говь-Угтаал сумын Б.Доржпаламын нэрэмжит номын сантай хамтран зохион байгуулахад МЗЭ-ийн гишүүн "Утга зохиолын төлөө" алтан медальт зохиолч Ц.Төмөрбаатар, яруу найрагч Х.Энхтөр, Ц.Баясгалан, Ю.Оюумаа нар оролцлоо. Орой нь  яруу найргийн цэнгүүн төлөвлөгдсөн байсан ч сумын эрчим хүчний дэд станцад эвдрэл гарсан тул тасалдсан байна.

"БОЛОР ЦОМ"-ЫН ШАГНАЛТ Б.ДОРЖПАЛАМЫН НЭРЭМЖИТ НОМЫН САНД...

 

"БОЛОР ЦОМ"-ЫН ШАГНАЛТ Б.ДОРЖПАЛАМЫН НЭРЭМЖИТ НОМЫН САНД...

 

"БОЛОР ЦОМ"-ЫН ШАГНАЛТ Б.ДОРЖПАЛАМЫН НЭРЭМЖИТ НОМЫН САНД...

 

"БОЛОР ЦОМ"-ЫН ШАГНАЛТ Б.ДОРЖПАЛАМЫН НЭРЭМЖИТ НОМЫН САНД...

 

"БОЛОР ЦОМ"-ЫН ШАГНАЛТ Б.ДОРЖПАЛАМЫН НЭРЭМЖИТ НОМЫН САНД...

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!