ЗУРГААН ЯРУУ НАЙРАГЧ НОМЫН НЭЭЛТЭЭ НЭГЭН ДЭЭВЭР ДОР ХИЙНЭ

🕔 2019/01/15 22:38
Дуу хуурын нутаг-Дундговиос төрсөн  зургаан яруу найрагч өөр өөрийн шинэ номын нээлтийг Мандалговьд "Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын их танхимд 2019 оны нэгдүгээр сарын 18-нд хийх  ажээ. Энэ тухай заллагад "МЗЭ-ийн 90 жил, Дундговь аймгийн утга зохиолын нэгдлийн 70 жилийн ойд зориулан Дуутай хууртай, найрагтай айрагтай Дундговь нутгийн яруу найрагчид уран бүтээлийн богц юугаан дээжилж, номын баринтаг юугаан задалж байна.
Эрхэм номын садан та бүхнийг уртын дууны шуранхай хадаасан уяхан замбуу тивийн наран дор гэгээн номын гэрэлд хуран чуулахын заллага айлтгая!” хэмээн дурьджээ.   Энэхүү нээлтийг Дундговь аймгийн утга зохиолын ЗАМБУУ ТИВ нэгдэл зохион байгуулж байгаа юм.
Энд:
Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва -"СЭЛҮҮН ТЭРГЭЛ", " ТЭНҮҮН ДЭЛГЭР" яруу найргийн хос ном,
"Бадархундага" наадмын тэргүүн цомын эзэн яруу найрагч О.Элбэгтөгс - "ТЭНЦВЭР" яруу найргийн ном,
Сэр-Одын шагналт яруу найрагч Э.Гантулга - "ЭМТ ОДЫН БОРОО" яруу найргийн ном,
МЗЭ-ийн гишүүн яруу найрагч А.Сүглэгмаа "БҮРХЭГ ӨДРҮҮДИЙН БЛЮЗ" яруу найргийн ном,
Яруу найрагч И.Оюун-Эрдэнэ - "РОМАНТИЗМЫН МӨХӨЛ" яруу найргийн ном,
МЗЭ-ийн гишүүн яруу найрагч О.Гончигсүрэн - "ДУУЛАХГҮЙ ОРХИЖ БОЛОМГҮЙ" яруу найргийн номыг зохиогчид нь уншигч олноо өргөн барьж зохиол бүтээлийн дээжээ сонирхуулах болно. Нэгэн дээврийн дор нутгийнхаа зургаан шилдэг найрагчтай уулзан зохиол бүтээлийг шимтэн сонирхож шинэ номынх нь анхны уншигч болно гэдэг азтай хувь тохиол юм.

ЗУРГААН ЯРУУ НАЙРАГЧ НОМЫН НЭЭЛТЭЭ НЭГЭН ДЭЭВЭР ДОР ХИЙНЭ

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!