ЦАГААНДЭЛГЭРИЙН СУРГУУЛЬ ДОКТОР Н.САМПИЛНОРОВ ГАВЬЯАТЫН НЭРЭМЖИТ БОЛОВ

🕔 2019/05/16 12:47
Цагаандэлгэр сумын ЕБС-ийг Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Газар зүйн ухааны Дэд доктор /Ph/, Эдийн засгийн ухааны Доктор /Sc/ профессор Н.Сампилноровын нэрэмжит болгох Дундговь аймгийн ИТХ-ын тогтоол гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, төгсгөлд нь багш, сурагчдын урлагийн тоглолт боллоо.  Энэхүү ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд  аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, БСУГ-ын мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ, сумын ИТХ-ын дарга Т.Түмэндэлгэр, Улаанбаатар дахь Цагаандэлгэр сумын нутгийн зөвлөлийн тэргүүн П.Бат-Ерөөлт, нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Ц.Хөгжилмаа,   ангийн анд И.Доржням, өндөр настан Нанжидпүрэв нар урилгаар ирж оролцлоо.  Мөн Н.Сампилноровын гэр бүл, үр хүүхдүүд энэхүү үйл ажиллагааг дэмжин ирж оролцон, тус сургуулийн материаллаг баазыг сайжруулахад хөрөнгө оруулалт хийж морин хуур, 5 ангид багшийн иж бүрэн ширээ сандал, бичгийн шүүгээ, сургалтын хэрэглэгдэхүүн бэлэглэв.
 Мөн Н.Сампилноров докторын охин, Монгол улсын  Зөвлөх багш С.Болормаагийн "Сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхэд бүрийн гарт" тэргүүн туршлага судлах сургалт боллоо.  Сургалтанд Цагаандэлгэр сумын сургууль, цэцэрлэгийн багш нараас гадна Говь-Угтаал, Баянжаргалан сумаас багш ирж оролцох байсан ч цаг агаар таагүйтсанаас  ирж амжсангүй гэж багш Д.Итгэл Цагаандэлгэр сумаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!