Өлзийт сумын сургууль Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаагийн нэрэмжит боллоо

🕔 2018/09/05 11:28

Өлзийт сумын сургууль Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаагийн нэрэмжит боллоо

 

Дундговь аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургууль тус сумын уугуул Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаагийн нэрэмжит боллоо.

Тус сургуулийн яруу найрагчийн нэрэмжит болгох ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд яруу найрагчийн гэр бүл үр хүүхдүүдээс гадна Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Д.Цэнджав, Дундговь аймгийн зохиолчдын эвлэлийн дарга Мөнхтөр нарын хүмүүс оролцжээ. 

Нээлтийн ёслолд яруу найрагч Д.Нямаагийн Төрийн шагнал хүртсэн бүтээл болох "Шөнийн талд адуу янцгаана" шүлгийг уншсан байна. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!