Эсгийгээр тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн урлажээ

🕔 2018/10/29 15:40

 

 

Эсгийгээр тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн урлажээ

 

Дундговь аймгийн Хулд сумын цэцэрлэгийн багш, эцэг эхчүүд хамтран хүүхдүүддээ зориулан эсгийгээр төрөл бүрийн тоглоом, үлгэрийн баатрууд, сургалтын хэрэглэгдэхүүн урлажээ.

Тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, зөв хүмүүжилтэй болох, эрүүл, чийрэг, сэргэлэн цовоо өсөж, хүмүүжихэд нь ихээхэн чухал үүрэгтэй байдаг.

Харин тоглоомыг хүүхдийн биед нь харшлах ямар нэгэн хорт бодисын нөлөөгүй, угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийсэн, хүүхдийн гар, нүүр, нүдийг гэмтээх хурц үзүүргүй, сэтгэхүйг хөгжүүлэхэд зориулагдсан байх шаардлагууд тавигддаг байна.

Тэгвэл тус сумын багш, эцэг эхчүүд цэцэрлэгийн багачуудад танин мэдэхүйн болон гарын хөдөлгөөнийг хөгжүүлэх орчин тойрон, байгаль, өнгө, амьтан, ургамлыг таниулах сургалтын хэрэглэгдэхүүнийг гарын доорх материал болох эсгийг ашиглан хийсэн нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээж байгаа ажээ.

Тус цэцэрлэгийн 4 бүлэгт 120 гаруй хүүхдүүд хүмүүжиж байгаа ба 18 багш, ажилтантай юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!