ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР ДУНДГОВЬД ШАГНАЛЫН ХУРТАЙ...

🕔 2019/03/30 22:51
Өнөөдөр 3 дугаар сарын 30. Дэлхийн эмч нарын өдөр. Энэ өдрийг анх 1933 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг "Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн. Дундговь аймагт энэ өдрийг өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэлээ.   Баярын хуралд зориулан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших  илтгэл тавьж аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ.  О.Бат-Эрдэнэ илтгэлдээ " Оюунлаг Дундговь” хөтөлбөр боловсруулсныг дуулгаад энэ хүрээнд байгуулах "Оюунлаг сан”-гийн хөрөнгийг аймагт нэн шаардлагатай мэргэжлийн залуу мэргэжилтнүүд, оюуны спорт, хөдөлмөрт амжилт гаргагсдад зориулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ.  Баярын хуралд Монгол улсын Хүний гавьяат эмч Б.Ганхөлөг, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн их эмч Ганболор, Хулд сумын Эрүүл мэндийн төвийн дарга Манла нар баяр хүргэн үг хэлсэн юм.
                Монгол улсын Засгийн газрын шагнал- "Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр   Нэгдсэн эмнэлгийн их эмч  Б.Энхбаяр, Эрүүл мэндийн яамны "Жуух бичиг”-ээр  Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч Т.Бямбацэрэн, ЭМГ-ын хэлтсийн дарга Б.Саруулцэцэг, Мэс Заслын тасгийн их эмч Э.Энхзоригт, мэдээгүйжүүлэлтийн их эмч М.Энхтуул, "Аймгийн Шилдэг Төрийн албан хаагч”-аар  Нэгдсэн эмнэлгийн албаны дарга Ж.Энхжаргал, их эмч Ц.Элбэгмаа   нар шалгарч шагнагдлаа.  "Аймгийн Шилдэг Төрийн албан хаагч” шагналыг цом, нэг сая төгрөг дагалддаг юм байна.
                Мөн Монгол улсын хүний гавьяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит Онол, практикийн бага хуралд  тавьсан илтгэл нь шалгарсан Их эмч Э.Энхзоригт,  эмзүйч Үүрийнцолмон  нар гавьяатын нэрэмжит шагнал хүртсэн бол Монгол улсын Хүний гавьяат эмч М.Баянсан агсны нэрэмжит "Алтан чагнуур” шагналыг Хүний их эмч С.Ундармаад олгосныг гэр бүл, үр хүүхдүүдээс гарууллаа. Мөн Монгол улсын Хүний гавьяат эмч Л.Болормаа өөрийн нэрэмжит шагналаа Хүний их эмч   М.Энхтуулд, мөн Хүний гавьяат эмч Ш.Готов агсны
нэрэмжит шагналыг үр хүүхдүүд нь рентгений их эмч Г.Нарангэрэлд    гардуулсан бол  энэ жилээс эхлэн олгож байгаа Эрүүл мэндийн салбарын домогт сайд Г.Туваан агсны нэрэмжит анхны шагналыг Хүний их эмч Б.Ганчимэг гардсан юм.  Үр хүүхдүүдийнх нь санаачилсан Г.Туваан агсны нэрэмжит шагналыг нэг сая төгрөг дагалдуулж байгаа юм. Дундговь аймгийн "Хүндэт тэмдэг”-ээр  "Аясал” хувийн эмнэлгийн их эмч А.Хатантөмөр, Нэгдсэн эмнэлгийн их эмч П.Цэцэгням, Наранзул, Адаацаг сумын ЭМТ-ийн дарга Отгонбаяр нар шагнагдлаа.
 Мөн аймгийн Засаг даргын болон Төрийн бус байгууллагын шагналыг олон эмч нарт хүртээлээ. Шагналыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, НБХ-ийн дарга А.Нарантуяа, ЭМГ-ын дарга Г.Бат-Орших, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал нар гардууллаа. Энэхүү баярт зориулан уран бүтээлчид  урлагийн тоглолтоо өргөн барив.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!