С.ЛУВСАНДОРЖ АГСНЫ ҮР ХҮҮХДҮҮД ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД...

🕔 2018/11/27 23:50
Дундговь аймгийн Соёлын байгууллагын ахмад зүтгэлтэн С.Лувсандорж агсны үр хүүхдүүд хайрт ээж Ө.Барххаагийн гэгээн дурсгалыг хүндэтгэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хоёр сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэлээ. Ө.Бархаа агсан нь 1954 онд хөдөлмөрийн гараагаа Дэлгэрхангай сумын Хүн эмнэлгээс эхэлж 1957-1958 онд эх баригчийн курст  суралцан Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх баригчаар ажилласан юм.  Тэрчилэн эрүүл мэндийн салбарт 33 жил ажиллахдаа  400 гаруй хүүхдийг эх барьж авсан "Хүйн ээж" "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цолтон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан эрхэм хүндтэй хүн байлаа.
  С.Лувсандорж, Ө.Бархаа нарын үр хүүхдүүд Нэгдсэн эмнэлэгийн Төрөх тасагт нэн шаардлагатай нярайн зөөврийн ор, шарлагын аппарад бэлэглэсэн нь энэ хамт олны эх, нялхсын эрүүл мэндийн төлөө үйлст чухал хувь нэмэр болж байгаад маш их баярлаж байгаагаа Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал илэрхийллээ.

С.ЛУВСАНДОРЖ АГСНЫ ҮР ХҮҮХДҮҮД ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД...

 

С.ЛУВСАНДОРЖ АГСНЫ ҮР ХҮҮХДҮҮД ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД...

 

С.ЛУВСАНДОРЖ АГСНЫ ҮР ХҮҮХДҮҮД ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД...

 

С.ЛУВСАНДОРЖ АГСНЫ ҮР ХҮҮХДҮҮД ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД...

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!