АРГАЛЫН УТААГААР НЭХИЙГ ӨНГӨ ОРУУЛДАГ

🕔 2018/11/08 23:47
ӨМӨЗО-ны Шилийн хотод "Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"-ны идэвхитэй гишүүн, үйлчин бүсгүй Соёлоогийн урлантай танилцлаа.  Азарган нэхийг элдэж аргалын утаагаар утаж хул шаргал өнгө оруулаад үзэмчин загварын дээл урладаг юм байна. Эр хонины нэхийг би "Азарган нэхий" гээд дураараа нэрлэчихлээ шүү.  Энэ дээлэнд өнгө татах гэж илүү материал ордоггүй. Аргалын утааны тансаг үнэр  огт гардаггүй бөгөөд элдэв нянг ч устгах ид шидтэй тул элдэв химийн будагны шаардлагагүй гэнэ. Манай аяллын группийн ахлагчид маань Соёлоо бүсгүйн урласан дээл зохисон гэдэг нь "Ванлий" байгаа биз. Бид ч Соёлоогийн ур, ухааныг бишрэн хамт зургаа татууллаа.
С.ПҮРЭВСҮРЭН.

АРГАЛЫН УТААГААР НЭХИЙГ ӨНГӨ ОРУУЛДАГ

 

АРГАЛЫН УТААГААР НЭХИЙГ ӨНГӨ ОРУУЛДАГ

 

АРГАЛЫН УТААГААР НЭХИЙГ ӨНГӨ ОРУУЛДАГ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!