ДУНДГОВЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ИХ ЗОЛГОЛТООР ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

🕔 2019/02/18 18:40
Улаанбаатар дахь Дундговь аймгийн нутгийн Зөвлөлийн Их золголт Шангрила цогцолборт боллоо. Их золголтын үеэр Нутгийн зөвлөлийн  нохой жилийн  шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Соёл, урлагийн салбарын шилдгээр- Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Дэлгэрийн Доржсүрэн, Спортын салбарын шилдгээр       оюуны спорт болох Соробан сампин, цээж тооллын олон улсын уралдааны алтан медальт сурагч Ууганбаярын Мишээл, Мөнх-Очирын Дунгармаа нар,  Боловсролын салбарын шилдгээр УБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал Лочингийн Цэрэнсодном, Бизнесийн салбарын шилдгээр уран сийлбэрч, барималч Жамбалын Түвшинжаргал, Нутагтаа ээлтэй бизнесменээр "Ган-Илч” компаний ерөнхий захирал Осорын Ганбат, Нутгийн Зөвлөлийн Шилдэг зүтгэлтнээр Должинсүрэнгийн Тогтохбаяр,  Эрүүл мэндийн салбарын шилдгээр Я.Дашдагма, Шилдэг улс төрчаөөр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Батсүхийн Саранчимэг, Хөдөө аж ахуйн шилдгээр Монгол улсын манлай уяач Баярсайханы Лхагва-Очиршалгарч "Алтан тэмээ” цом, мөнгөн шагнал хүртлээ.
                Нохой жилийн Шилдгийн шилдгээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор, профессор Жуужаагийн Эрдэнэбулган тодорч "Алтан хуур” цом, мөнгөн  шагнал хүртсэн юм. Шагналыг УИХ-ын гишүүн, Дундговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга  Б.Наранхүү, Монгол улсын хөдөлмөрийн баатарууд, Монгол улсын Ардын болон гавьяат алдар цолтнууд,  олны танил улс төрчид гардууллаа.
 С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!