Д.НАРАНЦОГТ: МАНАЙХААН НААШАА СУУЦГАА, БҮГДЭЭРЭЭ СУМАА ШИНЭЧИЛЬЕ!

🕔 2019/01/26 22:29
Д.НАРАНЦОГТ: МАНАЙХААН НААШАА СУУЦГАА, БҮГДЭЭРЭЭ СУМАА ШИНЭЧИЛЬЕ!
Оны өмнө энэ групп дээр би "Сумаа Гурвансайхан шиг болгоё" гэж бичсэн. Энэ постыг олон хүн дэмжиж хамтран ажиллах саналаа хэлж байсан. Энэ ажлын үргэлжлэл болгож уг нь өнөөдөр Гурвансайхан сумыг шинэчилж өөрчилсөн Р.Эрдэнэбүрэн тэргүүтэй хүмүүс суманд очиж та бидэнтэй уулзаж санал бодлоо солилцох байсан ч цаг үеийн асуудлаас болоод түр хойшлуулсаан. Р.Эрдэнэбүрэнгийн уулзалт цагаан сараас хойш болно.
Ер нь бид хэн нэгнийг харж, хэдэн дарга нарыг юу хийх бол гэж харалгүйгээр дор бүрнээ санаачлагатай байж хүн бүр эрвийх дэрвийхээрээ хичээж байгаад сумаа шинэчлэх ажлаа энэ ондоо багтаж эхлүүлцгээе.5 жилийн өмнө Гурвансайхан сум ямар байсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. 5 жилийн дараа буюу өнөөдөр Гурвансайхан сум ямар болчихсон байгааг та бид дайран өнгөрөх бүртээ ажиглаж мэдэрч байгаа. Бид сумандаа сайхан амьдрах боломж байна. Энэ боломжийг алдалгүй "шүүрэн авч" хэлэлцэж хэрэгжүүлцгээе. 5 жилийн дараа гэхэд Гурвансайхан шиг болчих боломж бидэнд байна. Тиймээс бүгдээрээ наашаа сууцгаа, сумаа шинэчлье. Бид сумандаа дулаан сайхан хаусандаа утаагүй, түгжрэлгүй, стрессгүй "тансаг" амьдрах боломжтой. Ажилч хичээнгүй, хөдөлмөрч Өндөршилчүүд бид нэгдэж сумаа шинэчлье!
Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул, "Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы тэргүүн, сэтгүүлч Дамдинсүрэнгийн

Д.НАРАНЦОГТ: МАНАЙХААН НААШАА СУУЦГАА, БҮГДЭЭРЭЭ СУМАА ШИНЭЧИЛЬЕ!

 

Д.НАРАНЦОГТ: МАНАЙХААН НААШАА СУУЦГАА, БҮГДЭЭРЭЭ СУМАА ШИНЭЧИЛЬЕ!

 

Д.НАРАНЦОГТ: МАНАЙХААН НААШАА СУУЦГАА, БҮГДЭЭРЭЭ СУМАА ШИНЭЧИЛЬЕ!

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!