САЛХИТЫН ОРД ДЭЭР МАРГАЛДАГЧ ЯН ЭМЧ ГЭГЧ НЬ МАЛЫН ЭМЧ АЖЭЭ

🕔 2019/01/03 17:47
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний орд дээр маргалдагч БНХАУ-ын иргэн  Ян гэгч  хэн болохыг уншигч та бүхэнд хүргэж байна. Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар олон жил ажиллаж байсан нэртэй генерал, нэр нөлөө бүхий шүүгч эмэгтэй хамгаалдаг гэх мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Тэгвэл Ян хэмээн нэрлэгдээд байгаа хүн нь манай улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа уламжлалт эмнэлгийн эзэн Ян Жин Гуан гэгч нь бололтой. Түүний эмнэлэгт олон хүн очиж эмчилгээ хийлгэдэг. Тэр тусмаа өндөр үиндааны улс төрчид болон хууль хяналтын байгууллагын дарга нар, тэдний ойр дотны хүмүүс эмчилгээ хийлгэдэг гэнэ. Ян Жин Гуан гэх БНХАУ-ын иргэнийг "Эмч Ян” гэдгээр нь олон хүн таньдаг байна.  Гэтэл түүний бизнесийн холбоотон "Салхитын мөнгөний ордыг зарсан” гэгдэх Ш.Мөнгөншагай Zarig.mn  сайтад өгсөн ярилцлагадаа Ян гэдэг хүнийг сайн мэднэ. Тэр бол хүний эмч биш малын эмч хүн. Хүнд малын тунгаар эм тариа хэрэглээд огцом сайжрахаар сайн эмч гээд байгаа юм. Нэг ёсондоо хориотой эмчилгээ хийдэг хэмээн мэдэгдлээ. Нөгөө "Гайхамшигт” эмч чинь малын эмч байж шүү дээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!