АС ЦОГЦОЛБОРЫН МЭДЭЭЛЭЛ 107,5 ДОЛГИОН БОЛОН ЦАХИМААР ТАРХАНА

🕔 2019/01/08 12:50
Байгаль, цаг агаарын болзошгүй эрсдлээс малчид, мал сүргийг хамгаалахын тулд байгалийн аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэх сүлжээг Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн  хэмжээнд бий болгох ажилд тус аймгаас УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Норжмаагийн Тогтох гуай олон жилийн хөдөлмөр, мэдлэг, оюунаа зориулсан юм. Тус аймаг дахь Онцгой байдлын газар дээр удирдлагын төвтэй, Говь-Угтаал, Эрдэнэдалай суманд дэд төвтэй энэ сүлжээ радио долгионоор аймгийн нийт нутгийг хамаран мэдээлэл хүргэх  АС цогцолбор болон бүрэлдсэн юм. Энэхүү сүлжээгээр дадиогийн 107,5 долгион ашиглан  цаг агаарын  мэдээ хүргэхээс гадна онлайн хурал хийх, аймаг орон нутгийн мэдээллийг нийт иргэдэд хүргэх бүрэн боломжтой юм. УИХ-ын гишүүн асан Н.Тогтох энэ сүлжээний ашиглалтыг сайжруулж иргэдэд хүргэх мэдээллийг радиогоос гадна фейсбүүкээр цахим хэлбэрээр давхар хүргэх техникийн боломжийг  бүрдүүлээд байгаагаа саяхан мэдээллээ. Аймгийн ЗДТГ-ын хэлтсүүд болон агентдагууд тусгай хуваариар мэдээлэл хийн энэ сүлжээгээр мэдээллээ түгээж байна.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!