Адаацаг сумын дахь "Сүм хөх бүрд"-ийг сэргээж, аялал жуулчлалын бүс нутаг болгоно

🕔 2016/06/27 13:11
Адаацаг сумын нутагт байрлах "Сүм хөх бүрд"-ийн эртний түүх дурсгалт газрын экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. /2016 оны 5 дугаар сарын 23/ тус цогцолборын нээлт болж , Сүм хөх бүрд"-ийг аялал жуулчлалын бүс болгох энэхүү ажлын бүтээн байгуулалт өмнөх оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор үргэлжилж байгаа бөгөөд ерөнхий төлөвлөгөөндөө ирэх наймдугаар сарын 25-нд ашиглалтад оруулахаар тусгасан байна. Энэхүү бүтээн байгуулалтыг дагасан өндөр зэрэглэлийн, стандартын шаардлага хангасан жуулчны баазуудыг байгуулах хэрэгтэй.
 
Ингэснээр энэхүү бүс нутгийн малчид, ард иргэд цагаан идээ, мах, сүү зэрэг бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь иргэд рүүгээ чиглүүлсэн бодит дэмжлэг болох боломжтой юм. Сүм хөх бүрдийн цогцолбоыг сэргээх ажил 80 хувьтай ,нуур нь аль хэдийнээ 1 сая гаруй тн ус сэлбэгдэж нууранд зэгс ургаж эхэлжээ.
 
Аялал жуулчлал, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, соёл урлагаа хөгжүүлэх, түүх дурсгалаа мөнхжүүлэх, ажлын байр бизнес орчин хөгжих нөхцөл бүрдэж байгаа нь сайшаалтай хэрэг юм.Энэ тухай мэдээ хотын телевизүүдээр тун удахгүй гарах болно.

 

Адаацаг сумын дахь "Сүм хөх бүрд"-ийг сэргээж, аялал жуулчлалын бүс нутаг болгоно

 


 
https://www.facebook.com/photo.php?fbid=1673221122898509&set=pcb.520836531434796&type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!