ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Сүм Хөх Бүрдийг сэргээх төслийн гүйцэтгэлийг түр зогсоов
🕔 2016/05/23 18:39
Дундговь аймгийн ЗДТГ-ын захиалгаар "Санжат" ХХК-ийн гүйцэтгэж байгаа Адаацаг сумын нутаг дахь Сүм Хөх Бүрдийн экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох төслийн гүйцэтгэлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр зогсоосон байна.
Энэ тухайд байгаль орчны улсын байцаагч Р.Цэрэндорж тодруулахдаа, "Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой байсан. Төсөл эхлэх үед БОНХАЖЯ ерөнхий үнэлгээ хийсэн бөгөөд нарийвчилсан үнэлгээг заавал хийлгэх ёстой гэдгийг захиалагч буюу аймгийн ЗДТГ- т хэлсэн боловч энэ үнэлгээг хийлгүйгээр төслийн гүйцэтгэлийг эхлүүлсэн байна. Аль нэгэн төсөл гүйцэтгэхдээ байгальд орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зайлшгүй хийлгэх ёстой байдаг” гэлээ.
Сүм Хөх бүрд нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг ганц баян бүрд бөгөөд байгалийн үзэсгэлэнт хийгээд эртний түүх дурсгал хадгалагддаг, өвөрмөц төрх бүрдүүлсэн газар юм. Эл төрхийг хадгалж хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Сүм Хөх Бүрдийн 780 га газрыг 15 жилийн хугацаатайгаар 2015 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авсан. Үүнтэй зэрэгцэн дээрх төслийг эхлүүлсэн байна. Экологийг нь сэргээн, аялал жуулчлалын бүс болгох зөв зорилготой боловч бүтээн байгуулалтыг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүйгээр хийж байгаа нь Сүм Хөх Бүрдийн өвөрмөц тогтоцыг хадгалах бус хэт эвдэх сөрөг талтай гэж үзэн нарийвчилсан үнэлгээ хийлгэх хүртэл үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Мөн барилга байгууламжийн гүйцэтгэлд нь Барилгын тухай хууль зөрчсөн хэд хэдэн зөрчил илэрчээ. Түүнчлэн аймгийн тусгай хамгаалалттай бүсэд Адаацаг сумын ЗДТГ 25 га газар эзэмшүүлэх зөвшөөрөл өгсөн нь хууль зөрчсөн асуудал болж байгаа ажээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!