БОРЖГИН БАГТ ЗАСАГ ДАРГЫН СОНГУУЛЬ БОЛОВ

🕔 2018/11/13 14:20
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржгин багийн Засаг даргын сонгууль болж  нэр дэвшин өрсөлдсөн Ишцогийн Эрдэнэцог үнэмлэхүй олонхийн санал авчээ.  Энэ сонгууль 11 дүгээр сарын 3-ны өдөр болсон бөгөөд И.Эрдэнэцог 61 хувийн саналаар ялалт байгуулсан юм. И.Эрдэнэцог Адаацаг сумын уугуул бөгөөд Мандалговь хотийн Говийн Ирээдүй цогцолбор сургууль, УБИС-ыг Эрхзүйч, хуульч мэргэжлээр төгссөн. Аялал жуулчлалын Байгаль-Тур ХХК-д менежер, Улаанбаатар төмөр замын Замын хоёрдугаар ангид хүний нөөцийн туслах, Дундговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Ажлын байрны зуучлал, Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан юм.  И.Эрдэнэцог олон нийтийн ажилд идэвхитэй оролцдогийн дотор Адаацаг сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч, Аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч, "Хариуцлагатай манлайлагч залуу" клубын гишүүн, "Аварга Хадбаатар" сангийн Дундговь дахь төлөөлөгчийн сонгуульт үүрэг хүлээдэг залуу боловсон хүчин юм.  Багийн Засаг даргын сонгуульд үнэмлэхүй олонхийн санал авч сонгогдсон И.Эрдэнэцогийг     батламжлуулахаар Боржгин багийн иргэдийн нийтийн хурлаас саналаа. Сайннцагаан сумын засаг даргад хүргүүлээд байна. Өмнө нь хойшлогдсон хурлын өмнө Боржгин багийн Засаг даргын сонгуультай хамт багийн иргэдийн нийтийн хурлын даргын сонгууль  явуулахаар зарласан ч харин энэ удаа тодорхойгүй шалтгаанаар больсон байна.

БОРЖГИН БАГТ ЗАСАГ ДАРГЫН СОНГУУЛЬ БОЛОВ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!