Аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ Адаацаг суманд ажиллаа

🕔 2016/05/21 18:03

Аймгийн Засаг дарга Адаацаг сумын иргэдтэй уулзалт хийж 2015 онд эхлүүлсэн бүтээн байгуулалт, мөн 2016 онд орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг иргэдэд танилцууллаа.

Сумын иргэдийн зүгээс боловсрол, хөдөө аж ахуй, суманд 150 хүүхдийн дотуур байрны асуудлыг шийдэх, мал эрүүлжүүлэх, орон нутагт мах боловсруулах үйлдвэр байгуулах, өндөр настны тэтгэвэр тэтгэмжийн чиглэлээр асуулт асууж санал бодлоо хэллээ.Хурлын үеэр Адаацаг сумын Засаг дарга, Аймгийн Засаг дарга нар 2016 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!