Баг, сумдын засаг даргын ажилтнуудын статистикийн сургалт Дундговь аймагт болж байна

🕔 2017/03/23 16:17

Баг, сумдын засаг даргын ажилтнуудын статистикийн сургалт Дундговь аймагт болж байна

Статистикийн салбарын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймгийн 330 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах юм. 

Энэ ажлын хүрээнд Дундговь аймгийн 15 сум, 66 багийн 80 гаруй ажилтанд сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг нээж Аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан нар үг хэллээ. 

Баг, сумдын засаг даргын ажилтнуудын статистикийн сургалт Дундговь аймагт болж байна

Сургалтаар "Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, "Багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” сэдвээр ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан "Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” сэдвээр ҮСХ-ны Мэдээллийн технологийн газрын ахлах шинжээч Б.Тамир, "Статистикийн мэдээллийг ашиглаж танилцуулга бэлтгэх, анхаарах асуудал”, "Өрхөд суурилсан судалгааны мэдээллийн чанар, анхаарах асуудал” сэдвээр ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах шинжээч Д.Даваажаргал, ,"Эдийн засгийн салбаруудын мэдээ тайланг гаргахад анхаарах асуудал”, "Дэлхийн болон үндэсний түвшний хөгжлийн бодлогын баримт бичгүүд, түүнд статистикийн байгууллагын оролцоо” сэдвээр ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч М.Оюунжаргал нар эхний өдөр мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!