“Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүр нээгдлээ

🕔 2017/01/16 12:20

МҮХАҮТ-ын Дундговь аймаг дахь салбар танхимын санаачилгаар Дундговь аймгийн Засаг дарга, Сайнцагаан сумын ЗДТГ, ХХҮГ, ХХААГ, Дэлхийн зөн ОНХХ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр "Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүрийн нээлт боллоо. Нээлтэнд аймгийн Засаг дарга О. Бат-Эрдэнэ, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б. Өлзийбаяр, ХХҮГ-ын дарга Г. Хишигдаваа, ХХААГ-ын дарга Б. Мөнхжаргал болон бусад хүмүүс оролцлоо. Одоогоор  дэлгүүрт 63 үйлдвэрлэгчийн 160 шахам бүтээгдэхүүн тавигдсан байна. 2017 оныг Дундговь аймгийн хэмжээнд  үйлдвэрлэлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан  дэлгүүрийг нээхэд аймгийн Засаг даргын нөөцөөс  нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.  Цаашид дэлгүүрийг өргөжүүлэн  Улаанбаатар хот болон  БНХАУ-ын Эрээн хотод "Дундговьд үйлдвэрлэв"-ийн салбар дэлгүүр нээхээр төлөвлөн холбогдох байгууллага, хүмүүстэй ярилцаж байгаа юм. Тус дэлгүүрийн түрээсийн төлбөрийг ХХҮГазар хариуцан ажиллах болсон байна.
http://dundgovi.gov.mn/mn/index.php?pid=77&nid=8258

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!