Сайнцагаан сумын Засаг даргаар Р.Мөнхтогтохыг томиллоо

🕔 2016/11/14 17:57

 

Mонгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Засгийн газрын 2014 оны 33 дугаар тогтоол, Сайнцагаан сумын ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03/ 8141 тоот албан бичгийг үндэслэн Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагчаар Р.Мөнхтогтохыг батламжилсан байна.

 

Сайнцагаан сумын Засаг даргын ажлыг хүлээлцэх комиссын дарга, аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулж эрхэлсэн ажилдаа хариуцлага, санаачилгатай ажиллахыг хүссэн байна. Мөн Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагчийн албыг түр орлон гүйцэтгэгч С.Түвшинжаргал сумын Засаг даргын тамгыг Мандалговь хотын захирагчийн тамгын хамтаар гардуулан өгч төр түмнийхээ төлөө хичээн ажиллахыг захилаа.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!