ӨЛЗИЙТ СУМАНД ЦЭЦЭГ ӨВЧИН ГАРЧ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

🕔 2017/07/26 17:04

ӨЛЗИЙТ СУМАНД ЦЭЦЭГ ӨВЧИН ГАРЧ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

 

Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Баруун булагийн Төмөр аягат хэмээх газар малын гоц халдварт цэцэг өвчний голомт үүсч, тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмд шилжжээ.

Тус аймгийн малчин Ч- ийн 60 гаруй хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг өнгөрөгч баасан гаригт сумын малын эмч дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабортори руу явуулсан байна. Уг шинжилгээгээр цэцэг өвчин мөн болох нь батлагдсан тул ийнхүү 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Хорио цээрийн голомтын бүсийг таван км- ийн тойрогт тогтоож, сумын Онцгой комисс хяналтын хэсэг ажиллуулж байгаа аж. Тус голомтын бүсэд аймгийн ОБХ, МХГ, Мал эмнэлэгийн хэлтсийн хамтарсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, өвчилсөн 71 хонийг устгасан байна.

Тус суманд өнгөрсөн оны намраас эхлэн бүх суманд цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Гэвч хорио цээрийн бүсэд байгаа малчин Ч- ийнх хонин сүргээ вакцинжуулалтад хамруулаагүй байжээ.

Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!