Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Дэрэн сумдад хорио цээрийн дэглэм тогтоолоо

🕔 2016/12/27 11:51

Дундговь аймгийн Дэлгэрцогт, Эрдэнэдалай болон Дэрэн суманд Хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Хонины цэцэг өвчин энэ сарын 21-нд  Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин З-ийн 51 хонь, 22-нд Дэрэн сумын Бумбат багийн малчин Б-ын 53 хонинд илэрчээ.

Мөн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн малчин Э-ийн хонинд илэрсэн тул сумдын Засаг дарга нарын тушаалаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээрийн дэглэм 30 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд дахин өвчин гараагүй тохиолдолд цуцлах аж.

Б.Орхон

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!