Дэрэн, Эрдэнэдалай суманд хонины цэцэг өвчин илэрчээ

🕔 2016/12/21 12:15

Төв аймгийн Баян сум, Дундговь аймгийн Дэрэн, Эрдэнэдалай суманд хонины гоц халдварт цэцэг өвчин илэрсэн талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлллээ. Тодруулбал,

Төв аймгийн Баян сумын Цант багийн малчин Б-н 11 хонинд малын гоц халдварт "Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд "Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн малчин Б-н 82 хонинд малын гоц халдварт "Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд "Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн "Бөгтөрийн усны хүрэн дэл” гэдэг газар малчин Ө-н хонинд малын гоц халдварт "Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд "Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогджээ.

Б.Орхон

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!