Дундговь, Сэлэнгэ аймгийн зарим суманд тавьсан хорио цээрийн дэглэмийг цуцлав

🕔 2017/01/11 11:02

 

Дундговь, Сэлэнгэ аймгийн зарим суманд тавьсан хорио цээрийн дэглэмийг цуцалсан талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэв.
 
Тухайлбал, өнгөрсөн сарын 19-нд Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн малчин Б-н 82 хонинд малын гоц халдварт "Цэцэг” өвчин гарсан. Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн "Рашаант” гэдэг газар малчин Б, А, Н, М нарын 4 хот айлын суурь, Орхон сумын Бэлэндалай багийн "Гүн гуу” гэдэг газар малчин Д-н суурьт "Хонины цэцэг” өвчин гарч, сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Хорио цээрийн хугацаанд дахин өвчлөл гараагүй тул дэглэмийг энэ сарын 10-наас эхлэн цуцалсан байна.
 
Ч.Ариунболд
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!