Шатарчин Х. Итгэлт хүүд дэмжлэг үзүүлнэ

🕔 2017/03/17 14:49

 

Дундговь аймгийн уугуул Улаанбаатар хотын 1-р сургуулийн сурагч 13 настай Х. Итгэлт Итали улсын Сполето хотноо болох сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох болсон тул Аймгийн Засаг даргын зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлхээр боллоо. Х. Итгэлт нь "Мончесс” шатрын клубын тамирчин бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд шаргуу хичээллэсний үр дүнд тоглолтын ур чадвараа сайжруулж насанд хүрэгчдийн дотоодын болон олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлснээр олон улсын рейтинг нь 2062т хүрч Монголын өсвөрийн шатарчдын чансаанд тавд бичигдэх болсон байна. "Мончесс” шатрын клубын зүгээс Аймгийн Засаг даргад дэмжлэг үзүүлэх хүсэлт ирсний дагуу Олон улсын болон эх орондоо зохиогдсон шатрын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа шатарчин хүүгийн авъяас чадварыг үнэлэн Засаг даргын зөвлөлийн хурлаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан байна.

Ух сурвалж: http://dundgovi.gov.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!