Засгийн газраас Дундговь аймагт 80 сая төгрөг, 100 тонн өвс олгохоор шийдвэрлэлээ

🕔 2016/05/21 18:27

Өнгөрсөн 12-р сард Улсын онцгой комиссын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчдад төрийн үйлчилгээг хүргэхэд шаардагдах зардалд зориулж МУЗГ-аас өнөөдрийн байдлаар 80 сая төгрөгийг цагийн хүндэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэхэд зарцуулахаар олголоо.

80 сая төгрөгнөөс Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт тус бүр 5 сая төгрөг хувиарласан байна. Үлдсэн 70 сая төгрөгийг хэрхэн зарцуулахыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Үүнээс гадна ирэх 7 хоногт Дундговь аймагт улсын нөөцөөс 100 тонн өвс олгохоор шийдвэрлэж энэхүү өвсийг МУЗГ-ийн газрын 480-р тогтоолын дагуу малчдад мөн үнэгүй олгох юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!