ЗАР »
Б.НАРАНХҮҮ ДУНДГОВИЙН ЗОЛГОЛТОД ТЭРБУМААР НЬ ЗАРАВ
Дүнжингаравт Дундговь аймгийнхан золголт хийж, уг үйл ажиллагаа өглөө 10-аас оройн 19 цаг хүртэл үргэлжилсэн байна.
Дүнжингарав нь Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон АН-ын гишүүн Б.Наранхүүгийн хувийн эзэмшлийн худалдааны төв билээ.
Уг золголт дээр аймаг, улсын цолтой, 60-аас дээш насны 110 уяач, бөх, харваач \сур. шагайн\ нарт Б.Наранхүү хувиасаа тус бүр 1 000 000 төгрөг гардуулж мөн 85-аас дээш насны 30 өндөр настанд "Есөн эрдэнийн" бэлэг өргөн барьж золгожээ.
Энэ үеэр Б.Наранхүү мөн аймгийн арслан Э.Дашд Улаанбаатар дах 1 өрөө байрны түлхүүр гардуулсан байна.
Үе үед аймгийн дарга, ИТХ-ын даргаар ажилласан З.Жанжаадорж, Ж.Хүүхэнбаатар, Ж.Адьяа, Ц.Мөнгөнцоож болон Ц.Бямба-Очир, С.Батмөнх нарт аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ, С.Буджав нар хүндэтгэл үзүүлэн өргөмжлөл бэлгийг мөн гардуулсан гэнэ.
Тэрчлэн 3 сая дах иргэний чацуутан Ц.Анхбаярын аав, ээжид Улаанбаатар хотод 2 өрөө байрны түлхүүрийг хаш чулуун батламжийн хамт хүлээлгэн өгчээ.
Ардын жүжигчин А.Дашпэлжээ, гавьяат жүжигчин Ш.Цэцгээ нарт шинэ цолны мялаалгыг аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ гардуулсан бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч Сугарын Дэжидэд "Аймгийн Хүндэт иргэн" цол олгон тэмдэг, батламжийг бас гардуулжээ.
"Алтан угалз" сүлд модны наадмын сугалааны азтануудад IPON гар утас 6, УАЗ-469 машиныг УИХ-ын гишүүн Б.Наранхүү мөн гардуулж өгсөн байна. Ийнхүү Дундговь аймгийнхан Дүнжингаравт нэг өдрийг шагналд булуулж, идэж ууж өнгөрүүлсэн гэнэ.
УИХ сонгуульд нэр дэвшихийн төлөө АН-д хандив өгсөн гэгддэг Б.Наранхүүг маш их мөнгө цацан байж сонгогдсон гэдэг ба сүүлийн гурван жилд ч асар их мөнгийг Дундговийнхонд зарцуулж яваа гэдэг. Үүнийгээ ч ахин баталсан нь энэ.
Нийт 5000 гаруй хүний хоол унднаас эхлээд олон хүн шагнал, урамшуулал, гарын бэлэг өгч бараг тэрбумыг зарцуулсан хэмээн олон нийтийн дунд яригдаж байна.
Одоо ч Дундговьд нэг хэсэгтээ Б.Наранхүүг дийлж сонгогдох хүн нэг хэсэгтээ олдохгүй хэмээх яриа ч их байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!