Сайхан мэдээ: С.Цогтсайхан МУГЖ цол хүртлээ

🕔 2016/12/28 17:38

 

Сайхан мэдээ: С.Цогтсайхан МУГЖ цол хүртлээ

Шинэ оны босгон дээр дуу хуурын өлгий Дундговь нутгаас дахин нэг гавьяат цолтон шинээр мэндэллээ. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул ҮДБЭЧ-ын гоцлол дуучин СТА Сосорбурамын Цогтсайхан МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялааж, нутгийн зон олон, урлагт хайртай Монголчууддаа баярлууллаа.
ҮДБЭЧ-ын гоцлол дуучин С.Цогтсайханд гавьяат хэмээх хүндэт шагналыг хүртээсэнд "нүдээ олсон шагнал байлаа" хэмээн олон түмэн үнэлж байна. Уртын болон ардын дуугаар ард түмний сонорыг мялааж ирсэн түүнийг олон жил урлагт зүтгэснийг нь үнэлж ийнхүү төр засаг гавьяат хэмээх хүндэт шагналыг хүртээв.
                                            Сайхан мэдээ: С.Цогтсайхан МУГЖ цол хүртлээ
Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат СТА нэрт бөх тайлбарлагч Цэдэвийн Батнасан төрийн дээд АЛТАН ГАДАС одонгоор энгэрээ мялаажээ. Ийнхүү шинэ оны босгон дээр Дундговьчууд ГАВЬЯАТ болон АЛТАН ГАДАС одонтой оноо угтаж байна.

Сайхан мэдээ: С.Цогтсайхан МУГЖ цол хүртлээ

 


 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!