+40 хэмийн халуунд гудамжинд уяатай өнгөрөөдөг охин

🕔 2016/05/24 16:16

+40 хэмийн халуунд гудамжинд уяатай өнгөрөөдөг охин

 

15 сартай Шивани гэдэг энэ охин өдөр болгон 40 хэмийн халуунд гудамжинд хөлөөсөө уяатай сууж өнгөрүүлдэг. Түүний эцэг, эх хоёр нь Энэтхэгийн баруун мужид байрладаг нэгэн барилга дээр ажилладаг аж.

Амь зуухын эрхэнд хоёул барилгын цахилгааны утас явах шуудуу ухдаг. Өдөрт 9 цаг шуудуу ухаад 3,5 евро буюу 250 рупигийн цалин авдаг. Охиныг нь харах хүн байхгүй, эцэг, эх хоёр хоёулаа зэрэг ажиллаж байж л хоол, ундтай байдаг гэнэ. Иймээс аргагүйн эрхэнд 1,5 м орчим уяаг охины хөлнөөс уяад гудамжинд үлдээдэг гэж ээж нь тайлбарлажээ.

Энэтхэгт барилгын хар ажил дээр 40 сая гаруй хүн ажилладгаас хамгийн багаар бодож 8 сая нь эмэгтэйчүүд байдаг аж. Тэд хөдөө орон нутгаас орж ирсэн хүмүүс байдаг бөгөөд барилгаас барилга дамжин хамгийн хямд, хүнд хар ажил хийж гол зогоодог.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!