ЦАГААН СУВАРГА

🕔 2016/05/21 22:17

 

 

Өлзийт сумын нутагт аймгийн төвөөс урагш 156 кмт байдаг. Өмнө талаасаа тэгш тал явсаар огцом цав болно. Баруун талаасаа алсаас өгсүүр дүнхэр зооны оройгоос зүүн тийшээхийг өчнөөн сая жилийн нар, хур, салхи, шуурга, ус борооны улмаас эвдэрч хэдэн арван метр гүнзгий мөргөцөг үүсгэжээ. Мөргөцөг рүү өнгийвөл ёроол нь харанхуйлсан өндөр шавар баганууд тэдгээрийн завсрын ангал, хонгил ямар нэг аварга амьтаны ам лугаа адил хүнхийнэ. Дороос нь өөдөө өлийхөд 90 градусын эгц чавчим олон салаа хана эрслэнэ. Алсаас харахад Цагаан суварга нь хот балгадын туурь, байшин барилга мэт сүндэрлэнэ. Энэ газар эртний үлэг гүрвэлийн орон, аварга амьтаны амьдарч байсан өлгий нутаг гэдэг нь батлагдсаар байна. Энэ хөндийд дов, сондуул, дэрс, бударгана элбэгээс гадна багалуур, таана гэх мэт говийн бусад ургамал ургадаг. 2014 онд Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Цагаан суваргыг Дундговь аймгийн есөн гайхамшигийн нэг шалгаруулсан.

527-1365055607middleДундговь аймгийн Өпзийт сумын нутагт Цагаан Суваргаас 4 км орчим зайд бий. Түүний ойропцоо нэгэн агуй байдаг. Уг агуйг Хэвтээ Босоогийн агуй гэж нэрлэх бөгөөд Монгоп оронд мэдэгдээд буй элэгдэп эвдрэлийн гараптай агуйнуудаас хамгийн том юм.

 
 
Уг агуй нь наанги шаварт уруйн усны эпэгдлээр үүссэнээрээ агуй судлаачдын сонирхолыг татдаг бөгөөд Э. Авирмэд докторын тодорхойлсноор 102 метр урт. 204 м/кв талбайтай томоохон агуй юм.
 
 
Хэвтээ Босоогийн агуйг Цагаан Суварга руу явж байгаа хүмүүс их очиж үздэг бөгөөд Цагаан Суварга гэр баазын чанх ард байрлана. агуй хүрсэн машин замтай. Агуй нь хоёр амтай. Хойд амаар нь орвол явган сууж явах боломжтой бөгөөд цааш явсаар их танхимд орно.
 
 
Их танхимд хүн босоороо чөлөөтэй явах боломжтой. Агуйд сарьсан багваахай олон тоогоор байлаа. Агуй нь үндсэн ганц хонгилтой бөгөөд салаа салбар байхгүй. Наанги шаварт усны элэгдлээр үүссэн тул тоосжилт ихтэй 6aiv*ar.GPS солибцоп: N44.5943°, Е 105.7921° д.т.дээш 1191 метрт оршино.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!