Сүм хөх бүрдийн нуурыг сэргээх, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажил өрнөж байна

🕔 2016/05/21 18:32

Сүм хөх бүрдийн нуурыг сэргээж аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл 2015 оны сүүлээр эхэлж уг ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын Санжат ХХК ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Биднийг 1-р сард очиж ажилтай нь танилцахад тэд бидэнд зураг төсвөө үзүүлж ажлынхаа эхлэлийг танилцуулж байсан юм. Харин одоогоор тус компани төслийн хамгийн хүнд ажлыг нугалаад байна. Энэ нь гүний худаг гаргах, нуур тэжээх шугам хоолой татах, усан завьны суваг байгуулах ажил юм. Нуурын дотор талд усан завьны суваг байгуулж уг сувгийг байгалийн чулуугаар доторложээ. Нуурын наад эрэгт үйлчилгээний барилгын цутгалт хийгдэж байна. Мөн сүмийн балгасны зүүхэн хойно Музейн барилгын суурийг цутгаж эхлүүлжээ.Санжат компани ерөнхий инженер З.Нацагдорж хэлэхдээ бид нуурыг сэргээх ажлаа нэлээд шахуу хийж байгаа, энэ ажлын дараагаар тохижилтын ажил эхэлнэ мөн хамгаалалтын хашаа татах жил хийгдэх юм гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!