Дундговь ,Дорноговь аймгуудад “Хонины цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил "муу" байна гэж дүгнэв

🕔 2016/11/08 11:06

Дундговь ,Дорноговь аймгуудад “Хонины цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил "муу" байна гэж дүгнэв

 

Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Төрмандах, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, мэргэжилтэн, дэслэгч М.Мөнгөнбаръяа нар  Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн офицер бүрэлдэхүүнтэй видео хурал хийлээ.

 

Уг хурлаар "Хонины цэцэг” өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга  хэмжээний талаар зөвлөмж өгсөн юм.

 

Дорноговь, Дундговь аймгуудад энэ оны долоо, наймдугаар сард "Хонины цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулсан. Гэвч тус аймгуудын нутаг дэвсгэрт уг өвчин дахин гарч байгаа нь малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналт сул, хорио цээрийн дэглэм муу байгаагийнх гэж дүгнэлээ.

 

Мөн дээрх орон нутгийн Онцгой байдлын газрын Төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтнүүдэд Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, өвчний голомтод офицер бүрэлдэхүүнийг ажиллуулах хуваарь гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

 

 

Өгсөн үүргийн биелэлтийг 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газарт ирүүлэхийг мэдэгдлээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!