Дундговь аймаг 1.4 тэрбум төгрөгийг ”Орон нутгийн хөрөнгийн сан”-д зарцуулна

🕔 2016/12/20 12:48

2017 онд Дундговь аймаг 1.4 тэрбум төгрөгийг Орон нутгийн хөрөнгийн санд зарцуулах юм. Тус хөрөнгөөр нийт 19 ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Үүнээс 638 гаруй сая төгрөгийг 5 төрлийн дараах хөрөнгө оруулалтад зарцуулах аж. Үүнд аймгийн төвийн малчны хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулах, дэд өртөө барих, Мандалговь хотын хуучин орон сууц 9, 13 дугаар байрны гадна фасадыг засварлах, Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын гадна цахилгааны ажил, Хүүхдийн парк-МТ колонк хүртэлх явган хүний зам, гэрэлтүүлэг хийх, Зава дамдины нэрэмжит бүтээн байгуулалтын ажил, / Соёл амралтын хүрээлэнгийн тохижилт, Чагдаржавын талбайн гэрэлтүүлэг, тохижилт/ Аймгийн төвийн ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил багтсан байна.

Аймгийн төвийн хогны менежментийг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, аймгийн төвийн ундны усны гүний худгуудыг камержуулах, эмнэлгийн барилгуудыг генератортой холбоход шаардлагатай цахилгаан утас, 5 сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн мотоцикль, эмнэлгийн ариутгалын автоклавны манометр шалган баталгаажуулах эталон төхөөрөмж, зөөврийн угсардаг тайз, гэрэлтүүлэг, 10 багийн Засаг даргыг унаажуулах зэрэг шаардлагатай техник тоног төхөөрөмж худалдан авахад 220 гаруй сая төгрөг төсөвлөжээ.

Сайнцагаан сумын ЗДТГ-ын их засвар / нэг цэгийн үйлчилгээний төв / Зүүн бүсийн сум дундын Эрүүл мэндийн төвийн ажилчдын байрны их засвар, аймгийн ЗДТГ-ын буудлын их засвар гэсэн гурван төрлийн их засварын ажлыг гүйцэтгэхэд 310 гаруй сая төгрөг 8 мал эмнэлгийн үйлчилгээнд 236 сая, хот байгуулалт, тохижилтод 117 сая 554 мянган төгрөгийг зарцуулах бол төсөл хөтөлбөр арга хэмжээнд 270 гаруй сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөлөө.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!