Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг ирэх онд барина

🕔 2016/05/23 18:55

 
Азийн Хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг Мандалговьд барих юм байна. Үүнд зориулж аймгийн Засаг дарга 3 мянган кв. м газрыг төсөл хэрэгжүүлэгчдэд олгожээ.

Энэ тухайд ЗДТГ- ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д. Дулмаагаас тодруулахад, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв нь зөвхөн Дундговь бус говийн бүсийн аймгийн иргэдэд зориулсан сэргээн засах эмчилгээ, сургалт, мэдээллийн цогц үйлчилгээ үзүүлдэг газар байх юм билээ. Нийт 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017 оны нэгдүгээр улиралд барилгын ажил эхэлж, тэр ондоо ашиглалтад орно” гэлээ.

Энэ төв нь Мандалговь хотын баруун урд дүүрэгт шинээр баригдсан МСҮТ- ийн дэргэд ирэх он гэхэд сүндэрлэх ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!