Сайнцагаан сумын 5-р цэцэрлэг ирэх онд 146 сая төгрөгөөр их засвар хийнэ

🕔 2016/12/13 13:40

Сайнцагаан сумын 5-р цэцэрлэг ирэх онд 146 сая төгрөгөөр их засвар хийхээр төлөвлөж төсөл боловсруулан Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”- т ханджээ.  Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Дундговь аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ нар  төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр 2016-2017 оны хичээлийн жил дуусмагц уг төсөл хэрэгжиж их засварын ажил эхлэх юм. Засварын ажлын гүйцэтгэгчээр "Цац- Орхон” ХХК ажиллахаар гэрээ байгуулсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!