Цахим сургалт зохион байгуулж байна

🕔 2016/10/17 14:47

Цахим сургалт зохион байгуулж байна

 

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг энэ сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

 

Сургалтаар хорт хий утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм.

 

 

Сургалтыг онцгой байдлын ерөнхий  газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар нээж, Төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчдад үүрэг чиглэл өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!