ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 39 удаагийн объектын гал түймэр гарчээ
🕔 2022/09/27 12:12
Архангай аймгийн хэмжээнд аймгийн ОБГ-т энэ оны 9-р сарын байдлаар нийт 39 удаагийн объектын гал түймэр гарч, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид гал түймрийн аюулаас аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 525 сая төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалжээ. Объектын гал түймэр нь пийшин зуухны галын аюулгүй байдал хангаагүй, цахилгаан ашиглалтын дүрэм зөрчсөнөөс гарсан байна.
Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу 25 аж ахуй нэгж байгууллага, 140 айл өрхийн галын аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангаагүй 150 зөрчлийг илрүүлж, 135 зөрчлийг арилгуулж ажилласан байна.
Иймд иргэдэд,
-Гэр, орон сууцны цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, ачааллыг хэтрүүлэхгүй байх, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, гэрээс гарахдаа цахилгаан хэрэгслээ бүрэн салгасан эсэхээ заавал шалгаж байх,
-Галын аюулгүй байдлын зай хэмжээг мөрдөж, гэр, байшингийн ойрхон өвс, шатамхай материал хураахгүй байх,
-Түймрийн хуурайшилтын улирал эхэлж буй энэ үед хашаа хорооны өвс шатаахгүй байх, ил задгай үнс нурмыг хаяхгүй байх,
-Ой хээрийн бүсэд явахдаа ил гал түлэхгүй байж, аюулгүй байдлыг хангах,
-Татсан тамхи, асаасан шүдэнзний галыг бүрэн унтраах,
-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, заавал харгалзах хүнтэйгээр гэртээ үлдээж болзошгүй ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!