Амжилт гаргасан алба хаагчиддаа хүндэтгэл үзүүлэв

🕔 2019/10/21 12:03

Дундговь аймгийн Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангиийн хамт олон онцгой амжилт гаргасан алба хаагчиддаа хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус ангийн хамт олон "Онцгой байдлын байгууллагуудын 2019 оны спортын аварга шалгаруулах тэмцээн"-д амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн төдийгүй ахмад Ц.Доржпүрэв энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн бол Г.Дэлгэрдалай эх орноо төлөөлөн гал унтраах техникийн Олон улсын тэмцээнд оролцоод иржээ.

Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагч, ахмад Ц.Доржпүрэв Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжээр Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгээд энэ сарын 15-нд эх нутагтаа иржээ.

Мөн тус байгууллагын Эрдэнэдалай суман дахь Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Г.Дэлгэрдалай "Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах”15 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн байна.

Байгууллагынхаа бахархал болсон дээрх алба хаагчид, баг тамирчиддаа тус байгууллагын хамт олноос хүндэтгэл үзүүллээ гэж ОБГ-аас мэдээллээ.

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!