ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
ДУНДГОВЬ: ОБЕГ-аас гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав
🕔 2023/10/02 13:49
ОБЕГ-аас Дундговь аймагт 9 дүгээр сарын 25-30-нд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн хүрээнд Ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын баг тус аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.
Бэлэн байдлын үзлэгт аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 12 алба, гамшгаас хамгаалах тусгай зориулалтын 15 мэргэжлийн анги, нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүн, 68 техник хэрэгсэл, 400 гаруй багаж зэвсэгтэйгээр жагсчээ. Түүнчлэн үзлэгийн хүрээнд мэргэжлийн анги, албадын техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, бүрэлдэхүүний бичиг баримт, бэлэн байдлын үүргэвчний иж бүрдлийг нэг бүрчлэн шалгаж, аймгийн Онцгой комиссын гишүүд, албадын дарга нарыг хээрийн нөхцөлд хийсвэр цагийн байдалд ажиллуулав.

Дундговь аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд 647 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 57(коронавируст халдвараар 26) хүн амиа алдаж, 14 322 (коронавируст халдвараар-14298) хүн гэмтэж бэртэн өвчилж, 144,2 мянган толгой мал, амьтан хорогдож, 1,9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.
Үүнээс зөвхөн 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хүчтэй салхи шуурганы улмаас 354 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 468 хүн төөрч, 9 иргэн амиа алдаж, 140 мянган толгой мал, амьтан хорогдож 292.7 сая төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Бэлэн байдлын үзлэг зохион байгуулснаар гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд аймаг, сум бүрийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан болзошгүй гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах чадавхыг нэмэгдүүлнэ хэмээн мэргэжлийн байгууллагаас онцоллоо.


Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!