- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Ж.ДҮНЖМАА АМЬДРАЛ, УРАН БҮТЭЭЛИЙН ТУХАЙ НОМ ГАРГАЛАА
Нэгэн үе "Өлгий нэгтэй гурван гавьяат” гэсэн нэршил орон даяар төдийгүй хилийн чанадад ч түгэж, түмэн олныг шуугиулж байлаа. Хорин жилийн дараа эргэн харахад энэ хэлц үг хуучирч "Өлгий нэгтэй гурван Ардын цолтон” гэгдэх цаг хугацаа хариугүй ойртжээ. Учир юун гэвээс гурван гавьяатаас хоёр дүү нь "Монгол улсын Ардын жүжигчин” цол хүртэж эгч нь "Ардын жүжигчний энтэй Гавьяат” хэмээн урлаг, соёлынхны дунд аль эртнээс яригдах болсон юм. Тэр хүн бол Зууны манлай эрэгтэй уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит "Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын Уртын дууны багш, Монгол улсын Гавьяат жүжигчин Жамьянгийн Дүнжмаа. Монгол ардын уртын дууг олны хүртээл болгох, уртын дуучдын залгамжлагч нарыг бэлтгэх, ялангуяа "Дуу хуур, өв соёлын нутаг Дундговь” гэсэн нэр алдрыг үеийн үед хадгалан бүх нийтээр уртын дуу сургахад өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан түүний хагас зуун буюу тавь гаруй жилийн гавьяат үйлсийн тайлан нь "Уртын дуу-миний амьдрал” хэмээх энэхүү ном юм.
"Уртын дуу-миний амьдрал” ном дөрвөн бүлгээс бүрджээ. Эхний бүлэгт Ж.Дүнжмаагийн тухай намтарчилсан хөрөг-нийтлэл, түүний уран бүтээлийн талаар хэвлэлд нийтлэгдсэн материалууд орсон бол дэд бүлэг нь "Миний дуулсан дуунаас” гэсэн нэртэй. Энд өөрийн дуулах арга барил, дуулсан дуугаа шавь нартаа заах аргачлалын эгшиглээс /Нот/, тэдгээр дууны тухай домог, үгийн хувилбарууд багтжээ.
Гутгаар бүлэгт өөрийн багш нар, үе үед хамтран ажилласан найз нөхөд, зарим шавь нарын дурсамж, сэтгэгдэл, дөтгөөр бүлэгт эцэг, эх, буурал дээдэс, өөрийн болон үр хүүхдүүд, шавь нарын урлагийн замналын тухай гэрэл зургийн цомог, шавь нарынх нь амжилтыг товчоолсон хүснэгтүүдийг толилуулсан байна. Номыг "Ордпресс" хэвлэлийн компанид хэвлэжээ.
С.ПҮРЭВСҮРЭН