Налайх дүүргийн баг Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэв

🕔 2022/03/01 12:54

 

 

Налайх дүүргийн баг Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэв

 

"Сокол" ХХК-ийн нэрэмжит Бадминтон сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2 дугаар сарын 25-27-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо болж, аваргуудаа шалгаруулав.

Тэмцээнд 14 аймаг, 4 клубын 283 тамирчид оролцож, дөрвөн насны ангилалд ганцаарчилсан болон хосын төрлүүдэд 20 багц, 96 медалийн төлөө өрсөлджээ.

 

Тэмцээний нэгдсэн дүнгээр П.Идэрхангай дасгалжуулагчтай Налайх дүүргийн баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзнээр шалгарсан бол Б.Хувьтөгөлдөр дасгалжуулагчтай "Дархан-Од" клуб дэд байр, Т.Ууганбаяр дасгалжуулагчтай "Shuttle" клуб удаах байрыг эзэлсэн аж.



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!