ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ХОВД ХОТОД ЭХЭЛЛЭЭ

🕔 2019/04/02 23:11
Монголын Волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ оны дөрөвдүгээр сарын 02-09-ний өдөр Ховд аймагт болж байна.   Волейболын Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах  тэмцээн  энэ  оны дөрөвдүгээр сарын 02-09-ний өдөр  Ховд аймагт болж байна. Тус тэмцээнийг  Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолын дагуу  Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит  болгон  зохион байгуулж байгаа юм. 
Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор, Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд өнөөдөр эрэгтэй багуудын тоглолт Хэнтий-Ховд аймаг, эмэгтэй багуудын тоглолт Говь-Алтай-Хөвсгөл аймгаар тус тус эхэллээ.
 
Энэ удаагийн тэмцээнд Завхан, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Булган, Дархан-Уул, Орхон, Архангай аймаг, Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур дүүрэг, Хилчин спорт хороо, Эрчим-38 клуб зэрэг 31 багийн 370 гаруй тамирчин, багш дасгалжуулагчийн хамтаар оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ХОВД ХОТОД ЭХЭЛЛЭЭ

 

ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ХОВД ХОТОД ЭХЭЛЛЭЭ

 

ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ХОВД ХОТОД ЭХЭЛЛЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!