ДУНДГОВЬ: Аймгийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд тэргүүн, дэд байруудыг эзлэв

🕔 2021/11/19 13:48

 

 

ДУНДГОВЬ: Аймгийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд тэргүүн, дэд байруудыг эзлэв

 

Дундговь аймгийн "Биеийн тамирын спортын газар”, "Буудлагын спортын холбоотой хамтран зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын газрын алба хаагчид амжилттай оролцож, тэргүүн, дэд байруудыг эзэллээ.

 Тодруулбал, Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Э.Булган урт бууны төрөлд тэргүүн байр, гар бууны төрөлд дэд байрыг тус тус эзэлж, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Харин Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ж.Нямсүрэн урт бууны төрөлд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн юм.

Эх сурвалж: Дундговь аймгийн Онцгой байдлын газар

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!