Өсвөрийн волейболын улсын аваргын тэмцээнд Дундговийн баг алт, хүрэл медалийн эзэд болжээ

🕔 2018/11/06 16:53
 

Өсвөрийн волейболын улсын аваргын тэмцээнд Дундговийн баг алт, хүрэл медалийн эзэд болжээ

 

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит 2018 оны ‘’Өсвөрийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дундговийн эрэгтэй баг алт, охидын баг хүрэл  медалийн эзэд болжээ. 
6 өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд эрэгтэй 37 баг өрсөлдсөнөөс Т.Эрдэнэсүх дасгалжуулагчтай Дундговь аймгийн баг тэргүүлж, Б.Мөнхбат дасгалжуулагчтай Баянхонгор, Н.Өлзийхутаг дасгалжуулагчтай Уурхайчин 21-р сургуулийн багууд удаалж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. 
Охидын 40 баг өрсөлдсөнөөс С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай Хилчин клубын баг тэргүүлж, М.Баярмаа ахлагчтай Говьсүмбэр, Д.Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дундговь аймгийн багууд удаалсан байна.                                  
Тэмцээний үеэр "Шилдэг хамгаалагч"-аар БЗД-ийн 21-р сургуулийн тамирчин С.Анхбаяр, Говьсүмбэр аймгийн тамирчин Ц.Бэрцэцэг нар, "Шилдэг холбогч"-оор БЗД-ийн 21-р сургуулийн тамирчин  Б.Төгөлдөр, Хилчин багийн тамирчин Д Намуунаа нар, "Шилдэг довтлогч"-оор Баянхонгор аймгийн тамирчин М.Мянганбилэг, Хилчин багийн тамирчин С.Нарангуа нар, "Тэгш тоглогч"-оор Дундговь аймгийн тамирчин  Г.Нандиншагай, Б.Мөнгөнчимэг нар шалгарчээ. 
Харин "Шилдэг дасгалжуулагчаар Хилчин клубын дасгалжуулагч С.Дэлгэрмаа, дундговь аймгийн ЭДЦС-ийн дасгалжуулагч Т.Эрдэнэсүх нар шалгарсан бол Монголын волейболын холбооны улсын шүүгч Б.Нямсүрэн "Шилдэг шүүгч" болжээ. 
6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд 19 аймаг, 9 дүүрэг, 8 клубын эмэгтэй 40, эрэгтэй 37 багийн нийт 900 гаруй тамирчид оролцлоо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!