БУРИАДЫН "БАЙКАЛ ЭКСПО-2019" ҮЗЭСГЭЛЭНД ДУНДГОВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

🕔 2019/04/18 19:20
Оросын Холбооны Улсын Буриад улсын Улаан-Үд хотноо 2019 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж буй Олон улсын аялал жуулчлалын "БАЙКАЛ ЭКСПО-2019” үзэсгэлэнд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Байгаль орчин аялал жуулчлалын газар  оролцож байна.    Ирэх 8 дугаар сард болох "Уяхан замбуу тивийн наран”  урлагийн их наадам, "Хотод ойрхон говь” нэгдсэн эвент үйл ажиллагааг энэхүү үзэсгэлэнгийн зочдод  сурталчилснаар  жуулчдын сэтгэлийг  Дуу хуурын нутаг Дундговь руу даллан дуудах, байгалийн үзэсгэлэн, говь нутгийн нүүдэлчин ард түмний соёл, зан үйл, аж байдалтай танилцуулах өргөн боломжийг нээх юм. Энэхүү Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Буриад, Монгол, Хятад 3 орноос 130 гаруй байгууллага аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Монгол улсаас Дундговь аймаг, Хүннү эйр компани оролцож байна. Буриад улсын Засгийн газрын орлогч дарга Алексей Сергеевич Мишенин аялал жуулчлалын яамны сайд Боржовна Бадмацыреновна Мария нар Дундговь аймгийн
павилоноор зочилж УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН УРЛАГИЙН ИХ НААДАМ-д хүрэлцэн ирж оролцохоо албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү үзэсгэлэнд Дундговь аймгийг Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгааг ЗДТГ-ын ХМОНХ алба мэдээллээ

БУРИАДЫН "БАЙКАЛ ЭКСПО-2019" ҮЗЭСГЭЛЭНД ДУНДГОВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

 

БУРИАДЫН "БАЙКАЛ ЭКСПО-2019" ҮЗЭСГЭЛЭНД ДУНДГОВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

 

БУРИАДЫН "БАЙКАЛ ЭКСПО-2019" ҮЗЭСГЭЛЭНД ДУНДГОВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

 

 

 

БУРИАДЫН "БАЙКАЛ ЭКСПО-2019" ҮЗЭСГЭЛЭНД ДУНДГОВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!